Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүтэй ярилцлаа.

-Тантай шинэ ажил авснаас чинь хойш уулзаагүй юм байна. Жил гаруйн хугацаанд хийсэн ажлын тань талаар тодорхой ярилцахаар зорьж ирлээ. Эндээс ярилцлагаа эхлэх үү?

-Зорьж ирсэнд баярлалаа. Өнгөрсөн жилүүд (2012-2016 он)-д Үндэсний статистик, бүртгэлийн ерөнхий газар нэртэйгээр ажиллаж байсан бүртгэлийн байгууллагыг жинхэнэ утгаар нь ажиллуулахын тулд шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг батлахдаа статистикийг салгаж, Оюуны өмчийн газрыг (хуучнаар) нэгтгэсэн юм. Тэгэхээр одоогийн ОӨУБЕГ бол шинэ тутам байгуулагдсан агентлаг гэж ойлгож болно. Улсын бүртгэл гэдэг ямарваа нэг зүйлийг үүсгэн бий болох, жишээлбэл, хүүхдийг мэндэлмэгц л бүртгэж авдаг алба юм шүү дээ. Иймээс оюун ухаанаас төрсөн шинэ бүтээлийг бүртгэж баталгаажуулдаг гэдэг утгаараа Оюуны өмчийн газрыг нэгтгэсэн нь буруудах зүйлгүй бүтэц байсан.


Сүүлийн үед цахим сүлжээгээр ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү 2017 оны 7 дугаар сард гарсан Батсүмбэрийн түймрээр далимдуулж албан хаагчдаасаа 26 сая төгрөгийг хандив нэрийдлээр авч хувьдаа завшсан гэсэн буруу ташаа мэдээлэл гарах болсон. Тухайн үед төрийн байгууллагууд сайн дураараа гал түймэрт нэг өдрийн цалингаа хандивлах уриа гарч байсан. Үүний дагуу оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллага нэгдэж, 7 дугаар сарын 25-наас хойш өнөөдрийг хүртэл тус газрын 12 нэгж салбар нийт 21 сая төгрөгийг ОБЕГ-т хандивласан. ОӨУБЕГ-ын түвшинд ямар ч хандивын мөнгө төвлөрүүлээгүй болно.

Сүүлийн үед цахим орчноор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү 2017 оны 12 дугаар сард улсын төсвийн 150 сая төгрөгөөр өөрийн хамаатан болох 17 хүнийг АНУ-руу авч явах гэж байна гэсэн мэдээлэл гарах болсон. Үүнтэй холбогдуулан дараах үнэн бодит тайлбарыг өгч байна.  

Монгол Улсын Их Хурлаар Улсын бүртгэлийн багц хууль хэлэлцэгдэх гэж байгаатай холбогдуулан АНУ-ын Төрийн Департаментаас Иргэний бүртгэл, хилээр зорчих эрх зүйн баримт, хяналт, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тогтолцоо зэргийг судлах хүсэлт тавьж, Монгол Улсын бүртгэлийн байгууллагын 12 төрийн албан хаагчийг хүлээн авч, танилцах уулзалт хийхийг хүссэн урилга ирүүлсэн. Үүний дагуу ОӨУБЕГ-ын албан хаагчид 2017 оны 12 дугаар сарын 10-наас 22-ны өдрүүдэд АНУ-д айлчлах гэж байна. Танилцах айлчлалын хүрээнд АНУ-ын тал тус улсад байрлах бүх зардлыг даах бөгөөд албан хаагчид өөрсдөө 2 талын онгоцны тийзний төлбөрийг хариуцаж байгаа юм. 

Видео мэдээ

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт