ОӨУБЕГ-ын хяналт, шалгалтын баг Баян-Өлгий аймагт ажиллалаа

ОӨУБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хяналт, шалгалт хийлээ. Тус хяналт, шалгалтын зорилго нь хэлтсийн үйл ажиллагаа нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу явагдаж байгаа

эсэх, илэрсэн зөрчлийг арилгах, цаашид авах арга хэмжээний талаар санал, зөвлөмж өгч, үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

Хяналт, шалгалтыг гэр бүлийн байдлын 8 төрлийн бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөлт, хуулийн этгээдийн бүртгэл, архив, мэдээллийн сангийн хадгалалт хамгаалалт, хэлтсийн дотоод болон санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр хийж, зөвлөмж өгч ажиллав. Мөн иргэний, эд хөрөнгийн эрхийн, хуулийн этгээдийн бүртгэлийн болон архивын чиглэлээр албан хаагчдад сургалт зохион байгууллаа. 

Видео мэдээ

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт