“Алтайн магтаал” бүтээлд зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон нь “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”  зөрчөөгүй 

Иргэн Д.Гомбосүрэн нь 2015 онд Алтайн магтаал бүтээлийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Зохиогчийн эрхийн газарт бүртгүүлж, гэрчилгээ авах хүсэлтийг ирүүлжээ.  Уг бүтээлийн төрөл нь дуу хөгжмийн бүтээл бөгөөд “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “Үүсмэл бүтээл" гэж өмнө бүтээгдсэн бүтээлд тулгуурлаж түүнийг оюуны бүтээлч хөдөлмөрөөр засварлах, найруулах, орчуулах, хөрвүүлэх, хураангуйлах, эмхтгэх болон бусад хэлбэрээр өөрчилж, шинээр бий болгосон бүтээлд тооцохоор зохицуулсан. 

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12-д ардын урлагийн бүтээлд тулгуурлан туурвисан үүсмэл бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаална гэж заасан байдаг. 

Тус бүтээлд найруулга хийсэн нь үүсмэл бүтээлийн шаардлага хангаж байгаа учраас  дуу авиа бүхий дүрст бүтээлийн эрхээр хамгаалалт өгч байгаа юм. 

Иймд “Алтайн магтаал” бүтээл нь хуулийн дээрх шаардлагын үндэслэлээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон нь “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.  

 

Видео мэдээ

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт