Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн 2018 оны 02 сарын 26,27-ны өдрүүдэд болно. Зөвлөгөөнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын газар хэлтсийн дарга нар, нийслэл, дүүрэг, 21 аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга нар, улсын бүртгэгчид, мэдээллийн технологийн ажилчид оролцох юм. Зөвлөгөөнөөр байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайлан, 2018 оны зорилт, иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажил болон Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар хэлэлцэнэ.


Огноо:2018-02-21

Тендер шалгаруулалтын нэр: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 

             Хавтас, дэвтэр, мэдүүлэг маягт нийлүүлэх тендер

 

Тендер шалгаруулалтын дугаар: ОӨУБЕГ/201812002

Оюуны өмч, улсын бvртгэлийн ерөнхий газар эрх бүхий тендерт оролцогчдоос “Хавтас, дэвтэр, мэдүүлэг маягт”–г нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. 

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 

Оюуны өмч, улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 1800-1890 утсыг ажлын өдрүүдэд 8:30-17:30 цагийн хооронд тогтмол ажиллуулж байна. Иргэд 1800-1890 лавлах утсаар холбогдож, оюуны өмч, улсын бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай авч, санал хүсэлтээ хэлэх боломжтой. 2016 онд бүртгэлийн нэгдсэн лавлах утсаар 61492 иргэн холбогдож, мэдээлэл авсан бол 2017 онд 19122 иргэн холбогдов. 2018 оны 01 сард 2894 иргэн холбогдож, оюуны өмч, улсын бүртгэлийн үйлчилгээний талаар санал хүсэлтээ хэлж, мэдээлэл авсан байна.

Огноо:2018-02-21

Тендер шалгаруулалтын нэр: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 

         Гэрчилгээ, үнэмлэх нийлүүлэх тендер 

Тендер шалгаруулалтын дугаар: ОӨУБЕГ/201812001

Оюуны өмч, улсын бvртгэлийн ерөнхий газар эрх бүхий тендерт оролцогчдоос "Гэрчилгээ, үнэмлэх" –г нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. 

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт