Баянхонгор аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн танилцуулга

Онлайн хурал хийлээ


Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 77 жилийн ойн баярын арга хэмжээг тохиолдуулан 9 дүүрэг 21 аймгийн бүртгэлийн хэлтсийн дарга нарт зориулсан сургалт семинар зохион байгуулсан. Хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан тухайн бүртгэлтэй холбоотой гарсан зөрчлийг арилгах, алдаа дутагдлыг гаргахгүй байх талаас нь анхаарах асуудлуудыг хэлэлцэж, нийт дарга нарт өгсөн үүрэг даалгаврын дагуу Завхан аймгийн 24 сумдын Улсын бүртгэчидтэй онлайн хурал хийж, заавар зөвлөмжийг өгч ажиллалаа.

Зөрчлийн тухай хуулийг таниулах аян зохион байгуулав


Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс Зөрчлийн тухай хуулийг сурталчилах 2 өдрийн аян зохион байгууллаа. Энэхүү ажлын хүрээнд гарын авлага тарааж, мэдээллийн самбарт байршуулав. Бүртгэлийн албан хаагчид нэгдсэн эмнэлэг дээр очиж, шинээр төрсөн эхчүүдэд бүртгэлээ хэрхэн хийлгэх талаар заавар зөвлөгөө өгч, алслагдмал малчин өрхүүдэд багын дарга нараар нь дамжуулан тараах материалыг хүргүүлэн ажиллав.

Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлстээс “Нэг иргэн-нэг бүртгэл” хөтөлбөрийг танилцуулав


Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс “Нэг иргэн-нэг бүртгэл” хөтөлбөрийг багын Засаг дарга нар болон багын түшмэл, иргэдийн төлөөлөлд танилцууллаа. Хөтөлбөрийн хүрээнд Оюуны өмч Улсын бүртгэлийн Ерөнхий газрын үйл ажиллагааны танилцуулга, хэлтсийн зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлчилгээ, шинээр батлагдсан зөрчлийн тухай хуулийн гарын авлагыг тарааж , санал бодлоо солилцов. Иргэдийн зүгээс бүртгэлийн үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлж, цахим үйлчилгээ нэвтрүүлэх саналыг дэвшүүллээ.

Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ойг угтсан ажлууд зохион байгуулав 

Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Улсын бүртгэлийн байгууллагын 77 жилийн ой, “Улсын бүртгэлийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан дараах ажлуудыг зохион байгууллаа.

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт