“Эрдмийн гараа-амжилтын эхлэл” сайн үйлсийн аяны хүрээнд багачуудад хичээлийн хэрэгсэл гардууллаа

Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс дүүргийнхээ 25 жилийн ойн ажлын хүрээнд 08 дугаар сарын 31-ний өдөр сургуулийн алтан босго анхлан давж байгаа хүүхэд багачууддаа “Эрхэм Арвин Үйлс” сайн санааны төрийн бус байгууллагатай хамтран иж бүрэн хичээлийн хэрэгсэл гардуулан өгөх “Эрдмийн гараа-Амжилтын эхлэл” сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.

Тус аянд Чингэлтэй дүүргийн 7-19 дүгээр хороодын зорилтот бүлгийн нийт 30 хүүхэд хамрагдсан бөгөөд тэдгээр хүүхдүүдэд хичээлийн хэрэгслийг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олноос ирээдүйн сурах их үйлсэд нь амжилт хүсч дүүргийн Ёслол хүндэтгэлийн танхимд гардуулан өглөө.

 

 

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт