Баян-Өлгий аймгийн улсын бүртгэлийн хэлтэс “Хангалттай” үнэлгээгээр дүгнүүллээ  

ОӨУБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайханаар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хяналт шалтгалт хийж, зөвлөмж өгч 5 өдөр ажиллалаа.

 Хяналт, шалгалтыг дараах чиглэлээр хийж гүйцэтгэлээ. Үүнд:

1. Хэлтсийн албан хаагчдын чадавх, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, сургалтын үйл ажиллагаа 

2. Техник хангамж, програм хангамжийн үйл ажиллагаа 

3. Иргэний улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаа

4. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр

5. Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр

6. Иргэний, эд хөрөнгийн архивын чиглэлээр

7. Төлөвлөгөөт ажлын хэрэгжилт, удирдлагаас өгөгдсөн үүрэг, чиглэлийн биелэлт, холбогдох эрх зүйн актын хэрэгжилт

8. Албан бичиг, өргөдөл, гомдлын хуваарилалт, шийдвэрлэлт 

9. Санхүүгийн үйл ажиллагаа  зэрэг бүх нэгжийн мэргэжилтнүүдийг хамруулав. Шалгалтаар нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, судалгаа, түвшин тогтоох шалгалт авч, сургалт зохион байгуулж,  тайлан мэдээ гаргуулж,  холбогдох нотлох баримттай тулган шалгах зэрэг арга, хэлбэрээр хэрэгжүүллээ.

Дүнгийн хурлаар хяналт, шалгалтаар илэрсэн асуудалд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гарган санал, зөвлөмж өглөө.

Нийт дүнгээр тус аймгийн улсын бүртгэлийн хэлтэс нь “Хангалттай” үнэлгээгээр дүгнүүлэв. 

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт