Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчдын сургалтын нэгдсэн хөтөлбөр, 2018 оны төлөвлөгөөний дагуу орон нутгийн Хуулийн этгээдийн улсын бүртгэгч нарт бүртгэлийн хууль тогтоомж, дүрэм, журмыг таниулах, бүртгэлийн үйл ажиллагаанд гарч байгаа алдаа дутагдлыг багасгах, мэдээлэл өгөх зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр онлайнаар сургалт зохион байгууллаа. 


Огноо: 2018-03-22

Тендер шалгаруулалтын нэр: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын тоног төхөөрөмж нийлүүлэх тендер

Тендер шалгаруулалтын дугаар: ОӨУБЕГ/201801006

Оюуны өмч, улсын бvртгэлийн ерөнхий газар эрх бүхий тендерт оролцогчдоос “Тоног төхөөрөмж” –г нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. 

Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болно. Та бүхэн хүрэлцэн ирж оролцоно уу.

Зохион байгуулагч: Хууль зүй, дотоод хэргийн яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн

Лавлах утас:11315789

Видео мэдээ

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт