Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болно. Та бүхэн хүрэлцэн ирж оролцоно уу.

Зохион байгуулагч: Хууль зүй, дотоод хэргийн яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн

Лавлах утас:11315789


1. УБ-03 маягтыг бөглөх /1хувь/

burtgel.gov.mn/service/ хаягаас татаж авах эсвэл улсын бүртгэгчээс авч бөглөх боломжтой.

2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт /Голомт банк 1401002649, Хас банк 5001122188 дансанд 500 төгрөг/

Үүсгэн байгуулагч эсвэл итгэмжлэгдсэн хүн иргэний үнэмлэхтэй /хуулбар байж болно/ ирж, Улсын бүртгэгчээс нэрийн баталгаажуулалтын хуудас авна. Банкинд мөнгө тушаасан баримттай ирэх эсвэл дурын банкны VISA картыг нэр олгох цонхонд уншуулж төлөх боломжтой.

ОӨУБЕГ-ын Зохиогчийн эрхийн газраас “Зохиогчийн эрхэд суурилсан бүтээлч үйлдвэрлэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Учрал, ОӨУБЕГ-ын Зохиогчийн эрхийн газрын дарга Э.Мягмардорж, “Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв”,” Монголын хөгжмийн зохиолч, яруу найрагч, нийтлэгчдийн эрхийг хамгаалах нийгэмлэг”, “Монголын кино урлагийн  эрхийг хамгаалах холбоо”, “Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо”, “Монгол контент” ХХК, Юнител, Өргөн нэвтрүүлгийн телевизийн төлөөлөл, жүжигчид, уран бүтээлчид оролцов.

Видео мэдээ

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт