Бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 утас, 1890 онлайн лавлах өдөр бүр иргэдэд нээлттэй ажиллаж, хүссэн мэдээллийг нь шуурхай өгдөг. Тус лавлахуудаар өдөрт дунджаар 200-250 хүн холбогддог бөгөөд иргэд ихэвчлэн ямар асуудлаар хандаж буйг Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлах утасны оператор Ж.Саруулзаяаас лавлахад “Өнөөдрийн байдлаар нийтдээ 200 гаруй иргэний санал хүсэлтэд хариуллаа.

Тус газар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль , “Монгол улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд төв орон нутгийн иргэний бүртгэл, мэдээллийн албаны ажилтнуудын ажлын арга барилыг боловсронгуй болгох, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох зорилгоор бүсчилсэн сургалт, зөвлөлгөөнийг жил бүр уламжлал болгож зохион явуулсаар ирсэн. Тэгвэл энэ удаад Иргэний, эд хөрөнгийн эрхийн,

Сүүлийн жилүүдэд манай иргэд гадаадад гарч хөдөлмөр эрхлэх болсонтой холбогдуулан хуурамч иргэний баримт бичиг үйлдэх зөрчил ихээр гарах боллоо. Зөрчлийн байдлыг судлан үзэхэд иргэд янз бүрийн аргаар овог, нэр, регистрийн дугаараа өөрчлүүлэх, улмаар царай төстэй байдлаа ашиглан төрсөн ах, эгч, дүүс зураг сольж иргэний үнэмлэх болон гадаад паспорт гаргуулах оролдлого ихэнхи хувийг эзэлж байна. Тус газраас өнгөрсөн оны III сараас 2009 оны IV сар хүртэлх хугацаанд иргэний баримт бичгийг хуурамчааар үйлдсэн 114 иргэний материалыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байна.

Видео мэдээ

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт